THYROID (БАМБАЙН БУЛЧИРХАЙ, БИЕИЙН БҮХ ХЭСГЭЭР НЭМДЭГ)

БИЕИЙН ТӨРЛИЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ
Бамбай булчирхай нь хүзүүний доод хэсэгт байрладаг. Бамбай булчирхайн даавар багасах үед хүний биеийн бодисын солилцоо удааширч эхэлдэг. Улмаар биеийн бүх хэсгээр нэмдэг. Бамбай булчирхай нь биеийн дулаан, нүүрс ус задлах, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хадгалах, ерөнхий биеийн эрүүл мэнд, энергийн төвшин бүр витамин, минералын шингээлтэд хүртэл нөлөөлдөг ба тэдгээрийг зохицуулах үүрэгтэй. Биеийн холестриний хэмжээ, хумсны бат бөх байдал, үсний бүтэц, арьсны хуурайшилт, сексийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдэг нь шууд бамбайн булчирхайн даавар багасах үед нөлөөлдөг байх нь.
Энэ биеийн төрлийг алдагдалд оруулах гол шалтгаан нь бамбай булчирхай маш бага ялгарч улмаар бодисын солилцоо удаашрах. Гэхдээ бамбай булчирхай яагаад бага ялгарах болов? Энэ нь бас л орчны нөлөөтэй. Мөн бамбай булчирхай нь Эстроген дааврaaс хамааралтай байдаг. Хэрэв гадны нөлөөтэй эстроген даавар ихээр биед орж ирвэл бамбайн булчирхайн дааварт саад хийдэг. Улмаар асуудал үүсдэг байх нь. Мөн эмэгтэйчүүд төрсний дараа их хэмжээгээр жин нэмдэг нь Эстроген даавар маш ихээр ихсэж бамбайн булчирхайг доголдолд оруулдагтай хамааралтай.
Анхаарах зүйлс :
– Энэхүү биеийн төрөлд хамаарагдаж буй эмэгтэйчүүдийн гол анхаарах зүйл бол БОДИСЫН СОЛИЛЦООГ ажиллуулах
– Бодисын солилцоог ажиллуулахын тулд чихэр, цардуулаг хүнсийг хорих хэрэгтэй. (Цагаан гурил, будаа, талх, төмс, чихэр, торт гэх мэт бүх чихэрлэг цардуулаг хүнс орно) Антиоксидант агуулагдсан ногоон цай сайн уух.
– Мөн хүнсний органик байдалд анхаарах

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

– Архаг Ядрал
– Биеийн бүх хэсгээр нэмдэг
– Үс ихээр унадаг
– Нүүрс үс идэх дуртай ( талх,торт,чихэрлэг хүнс)
– Гарны доод хэсэг болон хүзүү сул унжсан
– Хүйтэн хөлс гардаг
– Хумс хугаралттай
– Хөмсөгний төгсгөл хэсэг алдагдалтай
– Биеийн дулаанаа алддаг. Үүнээс үүдэн шөнө унтахдаа оймс өмсөж унтдаг
– Бие сул дорой байдалтай. Үүнээс үүдэн стрессддэг
– Хичнээн их унтаж нойр авсан ч ядаргаа бүрэн тайлагддаггүй

THYROID ХООЛНЫ ЗӨВЛӨГӨӨ
Авах уурагны хэмжээ: Бага хэмжээний уураг авах ёстой. Хоол тутмын 80-100 грамм уураг хэрэглэнэ. Их хэмжээний уураг нь бүтэн биеэр нэмдэг биеийн төрлийн бодисын солилцоог хурдан явуулахад саад болно. Далайн гаралтай мах, далайн замаг онцгой тохирно. Яагаад? Яагаад гэвэл эдгээр бүтээгдэхүүнд IODINE (иодын нэгдэл агуулагддаг) Энэ нь Thyroid биеийн төрөлд иодын нэгдэл хэрэгтэй байдаг. Улаан өнгийн махыг бага хэрэглэнэ. Оройдоо үхрийн мах, хонины мах дэмий гэж зөвлөж байна. Оронд нь цагаан өнгийн махан бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.
Өөх тос:Энэ биеийн төрөлд өөх тосыг багасгаж хэрэглэнэ. Удаан бодисын солилцоотой Thyroid бие нь их хэмжээний өөх тосыг шингээх боломж бага тул КОКОНАТ тос илүү тохиромжтой.
Нүүрс ус: Нүүрс уснаас зөвхөн нарийн ногоо хэрэглэнэ. Бүтэн биеэр нэмсэн биеийн төрөлд далайн замаг, далайн байцаа маш их тохирох учир нарийн ногоондоо далайн байцаа заавал оруулж байхыг зөвлөж байна. Хоолтойгоо хамт далайн байцаатай шөл ууж болно. Хэдий цэцгэн төрлийн ногоо тохирох ч эдгээр ногоо нь иод төмрийг багасгах хандлагатай. Иймээс далайн байцаа нь иодын нэгдэл сайн агуулдаг учир хүнсэндээ сайн оруулж өгөх. Thyroid биед иодын нэгдэл их хэрэгтэй байдаг.
Өглөөний цай: Өглөөний цайг заавал уураглаг хүнсээр эхлүүлнэ. Хэрэв ямар нэгэн ногооноос бусад нүүрс ус идэж эхэлбэл цусан дах сахар нэмэгдэж бодисын солилцоо удаашрах магадлалтай.Үүнээс үүдэн өдөржин идэх мэдрэмж төрнө. Өндөг өглөөний цйнд хамгийн сайн тохирох хүнс. Та омлет хийж идэж болно, чанаж идэж болно, олив тосонд шараад идэж болно. Өндгийг шар нь иднэ. Өндөгний шар нь зөв өөх тосонд ордог тул хамтад нь хэрэглэнэ. Чихэрнээс зайлсхийнэ.
Өдрийн хоол: Бүтэн биеэр нэмсэн эмэгтэйчүүдийн хувьд оройн хоол өдрийн хоол адилхан сонголттой байна. Нарийн ногоогоо идэхдээ далайн байцаа, замаг заавал оруулж өгнө. Брокли идэх хэрэгтэй боловч далайн замаг хажуугаар нь нэмж хэрэглэх юм. Уурагны хувьд хэт их мах идэхгүй байх дээд тал нь 100 грамм мах идэх бас цагаан өнгийн хурдан шингэдэг уураг мах сонгоно. Үүнд: тахиа, загас, бусад далайн гаралтай мах орно. Үхрийн мах тохирох боловч өөх шатааж хасах хүртлээ түр хязгаарлана. Учир нь бодисын солилцоо нь хүнд махан бүтээгдэхүүнд удаашрах хандлагатай байдаг. Мөн ногоогоо зөв өөх тосыг бага зэрэг ашиглаж болно. Будаа, гурил, төмс хэрэглэхгүй учир бага зэрэг цэвэр зөөхий, олив тос, коконат тос, авокадо оролцуулж иднэ.
Оройн хоол: Бүтэн биеэр нэмсэн эмэгтэйчүүдийн хувьд оройн хоол өдрийн хоол адилхан сонголттой байна. Нарийн ногоогоо идэхдээ далайн байцаа, замаг заавал оруулж өгнө. Брокли идэх хэрэгтэй боловч далайн замаг хажуугаар нь нэмж хэрэглэх юм. Уурагны хувьд хэт их мах идэхгүй байх дээд тал нь 100 грам мах идэх бас цагаан өнгийн хурдан шингэдэг уураг мах сонгоно. Үүнд: тахиа, загас, бусад далайн гаралтай мах орно. Үхрийн мах тохирох боловч өөх шатааж хасах хүртлээ түр хязгаарлана. Учир нь бодисын солилцоо нь хүнд махан бүтээгдэхүүнд удаашрах хандлагатай байдаг. Мөн ногоогоо зөв өөх тосыг бага зэрэг ашиглаж болно. Будаа, гурил, төмс хэрэглэхгүй учир бага зэрэг цэвэр зөөхий, олив тос, коконат тос, авокадо оролцуулж идэнэ.
Уух шингэн: Ногоон Цай (Антиокцидан ихээр агуулагддаг учир бодисын солилцоонд маш сайн) Цэвэр ус.
Эхний өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-Улаан лооль, мөөг, сонгинотой 2 ширхэг өндөгний омлет -Тахианы гуяны мах /100 гр/
-Далайн байцаа, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Далайн байцаатай шөл, загасны махтай ногоотой хоол
2 дахь өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-2 ширхэг чанасан өндөг -Далайн гаралтай мах эсвэл тахианы мах
-Далайн байцаа, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Цэвэр ногооны салат
-Авокадо, бага зэрэг зөөхий, салатны навчтай бууцай, лооль, уураг

3 дахь өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-Дүфүтэй, далайн байцаатай, загасны махтай шөл ууж болно -Тахианы гуяны мах /100 гр/
-Далайн байцаа, брокли, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Цэвэр ногооны салат
-Авокадо, бага зэрэг зөөхий, салатны навчтай бууцай, лооль, уураг

Интермитент Фаст ( Хагас Мацаг барих)
Intermittent Fasting – Энэ нь ерөнхийдөө тодорхой хугацаанд ходоодонд хоол өгч тодорхой хугацаанд идэхгүйгээр биеэ цэвэрлэх, өөх шатаах хамгийн үр дүнтэй аргачлал гэж ойлгож болно. Хагас мацаг барилттай төстэй юм. Одоо үед IF нь зөвхөн өөх шатаах биш эрүүл мэнд болон урт наслалтад сайнаар нөлөөлдөг бөгөөд олон талын ач тустай юм.
Intermittent Fasting (IF)-д яг ямар хүнс идэх нь чухал биш харин хэзээ идэхийг зааж өгдөг. Ийм учир эрүүл хооллолтын системдээ энэхүү арга барилыг давхар суулгах нь зөв юм.
Хамгийн түгээмэл хэрэгжүүлдэг арга нь 16 цаг идэхгүй байх эсвэл 7 хоногт 2 удаа бүтэн буюу 24 цаг идэхгүй байх загварчлал юм. Хүмүүс өөрсдийн амьдралдаа тохируулж сонгож хэрэгжүүлдэг.
Intermittent Fasting (IF) хүний хөгжил үүсэх үед анх бий болж байсан. Хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн хоолтой хоолгүй олон шөнийг өнгөрөөж байсан ба цаг хугацааны эрхээр дасаж улмаар бие махбод эрүүл чийрэг хүчтэй болсон хэмээн судлаачид үздэг байх нь.
Энэ арга өдрийн 4-5 удаа идэхээс илүү натурал зүйл юм.
Intermittent Fasting – (IF) нь хэд хэдэн арга байрлал- тай байдаг.
Үүнд:
– 16/8 хэмээх хооллолтын системийг мөн хэрэгжүүлэх боломжтой. Одоо та ямар хоол хүнс хэрэглэж идэхээ ойлгосон байгаа тул хэдий үед идэх аргаас зааж өгөх гэсэн юм.
Өдрийн 2-3 хоол идэх бөгөөд хоол идэх цаг нь өдрийн 8 цаг дотроо багтсан байх хэрэгтэй юм. Дундаа элдэв жижиг зүйлс идэхийг хориглоно. Хэрэв та өдрийн эхний хоолоо 12 цагаас эхэлсэн бол орой 20:00 цаг гэхэд сүүлийн хоолоо идээд дуусах юм. Ингээд дараа өдрийн 12 хүртэл хоол идэхгүй 16 цаг мацаг барих юм. Энэ хугацаанд зөвхөн ус болон цай ууна.
Хоол идэх цагаа өөрийн амьдралдаа тохируулаад яаж ч зохицуулж болох юм.
Таны эд эс дааварт хэрхэн нөлөөлдөг вэ?
Хагас мацаг барих үед таны биеийн эсийн бүтэц, молекул төвшинд хэд хэдэн өөрчлөлтүүд бий болно. Жишээ нь хамгийн наад зах нь гэмтсэн эс нь өөрийгөө нөхөн сэргээж хуучин үхмэл эсүүдээ устгаж байдаг.
– Human Growth Hormone (HGH)- Үүнийг өсөлтийн даавар гэдэг. Fasting хийж байх үед хүний биед өсөлтийн даавар ялгарах хэмжээ ихэсдэг. Энэ нь өөх шатах, булчин нэмэхэд нэн ач холбогдолтой даавар юм.
– ИНСУЛИН- За миний байнга сануулдаг инсулин даавар энэ үед бага төвшинд байдаг учир арьс булчингийн завсар буй өөхийг энерги болгон ашиглахад хамгийн төгс үе юм.
– Эсийн нөхөн сэргэлт- Хоол идэхгүй байгаа тэрхүү хугацаанд бие хуучин эсээ хаяж шинийг бий болгож байдаг.
– Генийн илрэл- Генийн бүтцэд өөрчлөлт ордог. Үүнд элдэв өвчнөөс урт удаан хугацаанд хамгаалах чадвар бий болох.
Энэ бүгд нь хагас мацаг барилтын хамгийн том ач тус юм.
ДҮГНЭЛТ: Хүн IF хэрэгжүүлснээр өсөлтийн дааврын төвшин дээшилж, инсулин даавар доошилдог. Хүний биеийн эс нь генийн илрэл болон эсийн нөхөн сэргээх үйл явцыг онцгой дэмжиж өгдөг байх нь.
Жин хасалтын асар хүчтэй хэрэгсэл. / POWERFULL WEIGHT LOSS TOOL)
– Жин хасалт нь хүмүүсийн IF сонгох нэг том шалтгаан юм.
– Тодорхой хугацаанд хоол идэж мөн хорих нь илчлэгийн автомат хязгаарыг үүсгэдэг. Үүнээс гадна IF нь жин хасахад нөлөөлдөг дааврын төвшинг нэмэгдүүлдэг.
– Нэмэлтээр хэлэхэд инсулин дааврыг багасгаж өсөлтийн дааврыг нэмэгдүүлснээр өөх шатаах (Norepinephrine) дааврыг гаргаж ирдэг. (Noradrenalin) даавар.
– Дааварт ингэж нөлөөлснөөр бодисын солилцоог 3.6-14% аар нэмэгдүүлнэ.
Судалгаанд Intermittent Fasting нь жин хасах хамгийн хүчтэй хэрэгсэл байж мэдэх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Та бүхэн олон судалгаа уншиж болно.
Эцэст нь хэлэхэд энэхүү аргын хамгийн чухал хэсэг бол ердөө өдөрт идэх илчлэгийг хязгаарлахад тусалж байгаа юм. Хэрэв нэг дор маш их идэх, идэх цагтаа хэт их илчлэг авбал өөх шаталтад бас нөлөөлөхгүй юм.
Тиймээс чихэр болон цардуулаг хүнсийг хорих шаардлагатай. Идэх хугацаандаа зөвхөн мах ногоо зонхилсон хүнс хоол хэрэглэх. Бүх төрлийн чихэр, цардуулаг ногоо хүнсийг хорих хэрэгтэй. ( Гурил, будаа, төмс, боорцог, чихэр, нуугдмал чихэртэй хүнс бүгд орно)

error: