THYROID (БАМБАЙН БУЛЧИРХАЙ, БИЕИЙН БҮХ ХЭСГЭЭР НЭМДЭГ)

БИЕИЙН ТӨРЛИЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ
Бамбай булчирхай нь хүзүүний доод хэсэгт байрладаг. Бамбай булчирхайн даавар багасах үед хүний биеийн бодисын солилцоо удааширч эхэлдэг. Улмаар биеийн бүх хэсгээр нэмдэг. Бамбай булчирхай нь биеийн дулаан, нүүрс ус задлах, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хадгалах, ерөнхий биеийн эрүүл мэнд, энергийн төвшин бүр витамин, минералын шингээлтэд хүртэл нөлөөлдөг ба тэдгээрийг зохицуулах үүрэгтэй. Биеийн холестриний хэмжээ, хумсны бат бөх байдал, үсний бүтэц, арьсны хуурайшилт, сексийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдэг нь шууд бамбайн булчирхайн даавар багасах үед нөлөөлдөг байх нь.
Энэ биеийн төрлийг алдагдалд оруулах гол шалтгаан нь бамбай булчирхай маш бага ялгарч улмаар бодисын солилцоо удаашрах. Гэхдээ бамбай булчирхай яагаад бага ялгарах болов? Энэ нь бас л орчны нөлөөтэй. Мөн бамбай булчирхай нь Эстроген дааврaaс хамааралтай байдаг. Хэрэв гадны нөлөөтэй эстроген даавар ихээр биед орж ирвэл бамбайн булчирхайн дааварт саад хийдэг. Улмаар асуудал үүсдэг байх нь. Мөн эмэгтэйчүүд төрсний дараа их хэмжээгээр жин нэмдэг нь Эстроген даавар маш ихээр ихсэж бамбайн булчирхайг доголдолд оруулдагтай хамааралтай.
Анхаарах зүйлс :
– Энэхүү биеийн төрөлд хамаарагдаж буй эмэгтэйчүүдийн гол анхаарах зүйл бол БОДИСЫН СОЛИЛЦООГ ажиллуулах
– Бодисын солилцоог ажиллуулахын тулд чихэр, цардуулаг хүнсийг хорих хэрэгтэй. (Цагаан гурил, будаа, талх, төмс, чихэр, торт гэх мэт бүх чихэрлэг цардуулаг хүнс орно) Антиоксидант агуулагдсан ногоон цай сайн уух.
– Мөн хүнсний органик байдалд анхаарах

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

– Архаг Ядрал
– Биеийн бүх хэсгээр нэмдэг
– Үс ихээр унадаг
– Нүүрс үс идэх дуртай ( талх,торт,чихэрлэг хүнс)
– Гарны доод хэсэг болон хүзүү сул унжсан
– Хүйтэн хөлс гардаг
– Хумс хугаралттай
– Хөмсөгний төгсгөл хэсэг алдагдалтай
– Биеийн дулаанаа алддаг. Үүнээс үүдэн шөнө унтахдаа оймс өмсөж унтдаг
– Бие сул дорой байдалтай. Үүнээс үүдэн стрессддэг
– Хичнээн их унтаж нойр авсан ч ядаргаа бүрэн тайлагддаггүй

THYROID ХООЛНЫ ЗӨВЛӨГӨӨ
Авах уурагны хэмжээ: Бага хэмжээний уураг авах ёстой. Хоол тутмын 80-100 грамм уураг хэрэглэнэ. Их хэмжээний уураг нь бүтэн биеэр нэмдэг биеийн төрлийн бодисын солилцоог хурдан явуулахад саад болно. Далайн гаралтай мах, далайн замаг онцгой тохирно. Яагаад? Яагаад гэвэл эдгээр бүтээгдэхүүнд IODINE (иодын нэгдэл агуулагддаг) Энэ нь Thyroid биеийн төрөлд иодын нэгдэл хэрэгтэй байдаг. Улаан өнгийн махыг бага хэрэглэнэ. Оройдоо үхрийн мах, хонины мах дэмий гэж зөвлөж байна. Оронд нь цагаан өнгийн махан бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.
Өөх тос:Энэ биеийн төрөлд өөх тосыг багасгаж хэрэглэнэ. Удаан бодисын солилцоотой Thyroid бие нь их хэмжээний өөх тосыг шингээх боломж бага тул КОКОНАТ тос илүү тохиромжтой.
Нүүрс ус: Нүүрс уснаас зөвхөн нарийн ногоо хэрэглэнэ. Бүтэн биеэр нэмсэн биеийн төрөлд далайн замаг, далайн байцаа маш их тохирох учир нарийн ногоондоо далайн байцаа заавал оруулж байхыг зөвлөж байна. Хоолтойгоо хамт далайн байцаатай шөл ууж болно. Хэдий цэцгэн төрлийн ногоо тохирох ч эдгээр ногоо нь иод төмрийг багасгах хандлагатай. Иймээс далайн байцаа нь иодын нэгдэл сайн агуулдаг учир хүнсэндээ сайн оруулж өгөх. Thyroid биед иодын нэгдэл их хэрэгтэй байдаг.
Өглөөний цай: Өглөөний цайг заавал уураглаг хүнсээр эхлүүлнэ. Хэрэв ямар нэгэн ногооноос бусад нүүрс ус идэж эхэлбэл цусан дах сахар нэмэгдэж бодисын солилцоо удаашрах магадлалтай.Үүнээс үүдэн өдөржин идэх мэдрэмж төрнө. Өндөг өглөөний цйнд хамгийн сайн тохирох хүнс. Та омлет хийж идэж болно, чанаж идэж болно, олив тосонд шараад идэж болно. Өндгийг шар нь иднэ. Өндөгний шар нь зөв өөх тосонд ордог тул хамтад нь хэрэглэнэ. Чихэрнээс зайлсхийнэ.
Өдрийн хоол: Бүтэн биеэр нэмсэн эмэгтэйчүүдийн хувьд оройн хоол өдрийн хоол адилхан сонголттой байна. Нарийн ногоогоо идэхдээ далайн байцаа, замаг заавал оруулж өгнө. Брокли идэх хэрэгтэй боловч далайн замаг хажуугаар нь нэмж хэрэглэх юм. Уурагны хувьд хэт их мах идэхгүй байх дээд тал нь 100 грамм мах идэх бас цагаан өнгийн хурдан шингэдэг уураг мах сонгоно. Үүнд: тахиа, загас, бусад далайн гаралтай мах орно. Үхрийн мах тохирох боловч өөх шатааж хасах хүртлээ түр хязгаарлана. Учир нь бодисын солилцоо нь хүнд махан бүтээгдэхүүнд удаашрах хандлагатай байдаг. Мөн ногоогоо зөв өөх тосыг бага зэрэг ашиглаж болно. Будаа, гурил, төмс хэрэглэхгүй учир бага зэрэг цэвэр зөөхий, олив тос, коконат тос, авокадо оролцуулж иднэ.
Оройн хоол: Бүтэн биеэр нэмсэн эмэгтэйчүүдийн хувьд оройн хоол өдрийн хоол адилхан сонголттой байна. Нарийн ногоогоо идэхдээ далайн байцаа, замаг заавал оруулж өгнө. Брокли идэх хэрэгтэй боловч далайн замаг хажуугаар нь нэмж хэрэглэх юм. Уурагны хувьд хэт их мах идэхгүй байх дээд тал нь 100 грам мах идэх бас цагаан өнгийн хурдан шингэдэг уураг мах сонгоно. Үүнд: тахиа, загас, бусад далайн гаралтай мах орно. Үхрийн мах тохирох боловч өөх шатааж хасах хүртлээ түр хязгаарлана. Учир нь бодисын солилцоо нь хүнд махан бүтээгдэхүүнд удаашрах хандлагатай байдаг. Мөн ногоогоо зөв өөх тосыг бага зэрэг ашиглаж болно. Будаа, гурил, төмс хэрэглэхгүй учир бага зэрэг цэвэр зөөхий, олив тос, коконат тос, авокадо оролцуулж идэнэ.
Уух шингэн: Ногоон Цай (Антиокцидан ихээр агуулагддаг учир бодисын солилцоонд маш сайн) Цэвэр ус.
Эхний өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-Улаан лооль, мөөг, сонгинотой 2 ширхэг өндөгний омлет -Тахианы гуяны мах /100 гр/
-Далайн байцаа, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Далайн байцаатай шөл, загасны махтай ногоотой хоол
2 дахь өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-2 ширхэг чанасан өндөг -Далайн гаралтай мах эсвэл тахианы мах
-Далайн байцаа, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Цэвэр ногооны салат
-Авокадо, бага зэрэг зөөхий, салатны навчтай бууцай, лооль, уураг

3 дахь өдөр
Өглөөний хоол Өдрийн хоол Оройн хоол
-Дүфүтэй, далайн байцаатай, загасны махтай шөл ууж болно -Тахианы гуяны мах /100 гр/
-Далайн байцаа, брокли, бууцай, салатны навч, бусад нарийн ногоо -Цэвэр ногооны салат
-Авокадо, бага зэрэг зөөхий, салатны навчтай бууцай, лооль, уураг

Интермитент Фаст ( Хагас Мацаг барих)
Intermittent Fasting – Энэ нь ерөнхийдөө тодорхой хугацаанд ходоодонд хоол өгч тодорхой хугацаанд идэхгүйгээр биеэ цэвэрлэх, өөх шатаах хамгийн үр дүнтэй аргачлал гэж ойлгож болно. Хагас мацаг барилттай төстэй юм. Одоо үед IF нь зөвхөн өөх шатаах биш эрүүл мэнд болон урт наслалтад сайнаар нөлөөлдөг бөгөөд олон талын ач тустай юм.
Intermittent Fasting (IF)-д яг ямар хүнс идэх нь чухал биш харин хэзээ идэхийг зааж өгдөг. Ийм учир эрүүл хооллолтын системдээ энэхүү арга барилыг давхар суулгах нь зөв юм.
Хамгийн түгээмэл хэрэгжүүлдэг арга нь 16 цаг идэхгүй байх эсвэл 7 хоногт 2 удаа бүтэн буюу 24 цаг идэхгүй байх загварчлал юм. Хүмүүс өөрсдийн амьдралдаа тохируулж сонгож хэрэгжүүлдэг.
Intermittent Fasting (IF) хүний хөгжил үүсэх үед анх бий болж байсан. Хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн хоолтой хоолгүй олон шөнийг өнгөрөөж байсан ба цаг хугацааны эрхээр дасаж улмаар бие махбод эрүүл чийрэг хүчтэй болсон хэмээн судлаачид үздэг байх нь.
Энэ арга өдрийн 4-5 удаа идэхээс илүү натурал зүйл юм.
Intermittent Fasting – (IF) нь хэд хэдэн арга байрлал- тай байдаг.
Үүнд:
– 16/8 хэмээх хооллолтын системийг мөн хэрэгжүүлэх боломжтой. Одоо та ямар хоол хүнс хэрэглэж идэхээ ойлгосон байгаа тул хэдий үед идэх аргаас зааж өгөх гэсэн юм.
Өдрийн 2-3 хоол идэх бөгөөд хоол идэх цаг нь өдрийн 8 цаг дотроо багтсан байх хэрэгтэй юм. Дундаа элдэв жижиг зүйлс идэхийг хориглоно. Хэрэв та өдрийн эхний хоолоо 12 цагаас эхэлсэн бол орой 20:00 цаг гэхэд сүүлийн хоолоо идээд дуусах юм. Ингээд дараа өдрийн 12 хүртэл хоол идэхгүй 16 цаг мацаг барих юм. Энэ хугацаанд зөвхөн ус болон цай ууна.
Хоол идэх цагаа өөрийн амьдралдаа тохируулаад яаж ч зохицуулж болох юм.
Таны эд эс дааварт хэрхэн нөлөөлдөг вэ?
Хагас мацаг барих үед таны биеийн эсийн бүтэц, молекул төвшинд хэд хэдэн өөрчлөлтүүд бий болно. Жишээ нь хамгийн наад зах нь гэмтсэн эс нь өөрийгөө нөхөн сэргээж хуучин үхмэл эсүүдээ устгаж байдаг.
– Human Growth Hormone (HGH)- Үүнийг өсөлтийн даавар гэдэг. Fasting хийж байх үед хүний биед өсөлтийн даавар ялгарах хэмжээ ихэсдэг. Энэ нь өөх шатах, булчин нэмэхэд нэн ач холбогдолтой даавар юм.
– ИНСУЛИН- За миний байнга сануулдаг инсулин даавар энэ үед бага төвшинд байдаг учир арьс булчингийн завсар буй өөхийг энерги болгон ашиглахад хамгийн төгс үе юм.
– Эсийн нөхөн сэргэлт- Хоол идэхгүй байгаа тэрхүү хугацаанд бие хуучин эсээ хаяж шинийг бий болгож байдаг.
– Генийн илрэл- Генийн бүтцэд өөрчлөлт ордог. Үүнд элдэв өвчнөөс урт удаан хугацаанд хамгаалах чадвар бий болох.
Энэ бүгд нь хагас мацаг барилтын хамгийн том ач тус юм.
ДҮГНЭЛТ: Хүн IF хэрэгжүүлснээр өсөлтийн дааврын төвшин дээшилж, инсулин даавар доошилдог. Хүний биеийн эс нь генийн илрэл болон эсийн нөхөн сэргээх үйл явцыг онцгой дэмжиж өгдөг байх нь.
Жин хасалтын асар хүчтэй хэрэгсэл. / POWERFULL WEIGHT LOSS TOOL)
– Жин хасалт нь хүмүүсийн IF сонгох нэг том шалтгаан юм.
– Тодорхой хугацаанд хоол идэж мөн хорих нь илчлэгийн автомат хязгаарыг үүсгэдэг. Үүнээс гадна IF нь жин хасахад нөлөөлдөг дааврын төвшинг нэмэгдүүлдэг.
– Нэмэлтээр хэлэхэд инсулин дааврыг багасгаж өсөлтийн дааврыг нэмэгдүүлснээр өөх шатаах (Norepinephrine) дааврыг гаргаж ирдэг. (Noradrenalin) даавар.
– Дааварт ингэж нөлөөлснөөр бодисын солилцоог 3.6-14% аар нэмэгдүүлнэ.
Судалгаанд Intermittent Fasting нь жин хасах хамгийн хүчтэй хэрэгсэл байж мэдэх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Та бүхэн олон судалгаа уншиж болно.
Эцэст нь хэлэхэд энэхүү аргын хамгийн чухал хэсэг бол ердөө өдөрт идэх илчлэгийг хязгаарлахад тусалж байгаа юм. Хэрэв нэг дор маш их идэх, идэх цагтаа хэт их илчлэг авбал өөх шаталтад бас нөлөөлөхгүй юм.
Тиймээс чихэр болон цардуулаг хүнсийг хорих шаардлагатай. Идэх хугацаандаа зөвхөн мах ногоо зонхилсон хүнс хоол хэрэглэх. Бүх төрлийн чихэр, цардуулаг ногоо хүнсийг хорих хэрэгтэй. ( Гурил, будаа, төмс, боорцог, чихэр, нуугдмал чихэртэй хүнс бүгд орно)

АДРЕНАЛ (БӨӨРНИЙ БУЛЧИРХАЙН ТАРГАЛАЛТСТРЕССНЭЭС ҮҮССЭН ТАРГАЛАЛТ)

БИЕИЙН ТӨРЛИЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

Уг зураг нь Адренал төрлийн хэвийн байдлаас даавар алдагдаж жин нэмэх үед өөрчлөгдөх биеийн галбирыг харуулсан болно

Бидний биед байрлах 2 бөөрний яг дээр бөөрний хоёр  булчирхай оршдог. Энэхүү булчирхай нь биед үүсэх стрессийг эсэргүүцэх үүрэгтэй байдаг. Гол нь бөөрний булчирхай нь биеийн болон оюун санааны стрессийг ялгадаггүй. Бүх төрлийн стресс нь бөөрний булчирхайд нөлөөлдөг гэсэн үг. Жишээ нь: Гэмтэл, халдвар, санхүүгийн асуудал, гэр бүлийн харилцаа, ажилтай холбоотой асуудлууд, салалт, мэс засал, өвчин эмгэг, хэт халуун болон хэт хүйтэн орчин, хүүхэд төрүүлэх, сарын тэмдэг, олон цагаар компьютер ширтэх, буруу хоол хүнс идэх, гэх мэт. Дараах шинж тэмдгүүд нь бөөрний булчирхайн даавар алдагдсанаас үүсэх шинж тэмдэг юм.

Бөөрний булчирхай хэт ихээр ялгарах нөхцөл нь биед маш их стресс нэмсэнтэй холбоотой. Цаашлаад хэвлий болон биеийн дээд хэсгээр нэмж эхэлдэг. Хэвлий хэсэг нэмэхдээ урагш унжих байдалтай, нүүр болон гар хэсгээр өөх нэмдэг. Энэхүү биеийн төрөлд хамаарагдах хүн стресс нэмэх үед маш их хэмжээний Кортизол даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний биеийн булчинг чихэр болгон хувиргадаг. Ялангуяа хөл өгзөгний булчинг өөх болгон хувиргадаг. Хэрэв энэ их биед хуримтлагдсан чихэр нь биед шатаагдахгүй бол хэвлийн өөх болж хуримтлагддаг онцлогтой. Иймээс хэрэв та гаднаас чихэр, цардуулаг хүнс идэхэд бөөрний булчирхайд илүү стресс нэмэж Инсулин, Кортизол дааврууд ялгарна. Улмаар чихрийг бүрэн шатааж чадахгүйн улмаас ахиад л өөх нэмэх нь тэр. Иймээс энэ биеийн төрлийн биед хамаарагдах эмэгтэйчүүд биеийн болон оюун санааны  СТРЕСС-ийг хянахад хамаг анхаарал хандуулах ёстой юм.

Үүнээс гадна Адренал төрлийн биетэй эмэгтэйчүүдийн даавар ихсэх үед биеэсээ КАЛЬЦИ алдаж эхэлдэг ба энэ нь шөнө орой унтаж чадахгүй, нойргүйдэлд хүргэдэг.

Тиймээс Калци нөхөхийн тулд маш их нарийн ногоо идэх хэрэгтэй гэсэн үг юм. Мөн адренал төрлийн хүн давсагний үрэвсэлтэй байх магадлалтай байдаг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

– Хэвлий хэсгээрээ таргалдаг

– Дугуй царайтай байх

– Нойргүйдэлтэй байх

– Стресс ихтэй, зовнил түгшүүр ихтэй байх

 – Давсархаг хоол эсвэл шоколад иддэг

– Сэргэхийн тулд өглөө заавал кофе уудаг

– Бараг сэрүүлэг дуугарах үеэр унтдаг

– Д витамины дутагдалтай

– Дүрс хийсэн ууртай байх магадлал өндөр

– Нүдний доод хэсэг таталддаг

– Стресс ялан дийлэх тэвчээр бага болдог

ADRENAL БИЕИЙН ХООЛЛОЛТ

Адренал биетэй бол уураг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ өдөрт 170-198 грамм уураг хэрэглэх бөгөөд амьтны гаралтай уураг зохих юм. Өглөөний цайндаа өндөг идэх нь ийм төрлийн биед сайн зохих бөгөөд муу холестринийг өсгөхгүй юм. Өдөрт 3-4 өндөг идсэн ч болохоор юм. Өндгөнд холестриний эсрэг үйлчилдэг леситин ( Lecithin) хэмээх бодис агуулагддаг. Адренал биетэй хүнд хамгийн чухал минерал бол Кали. Энгийн хүн өдөрт 4700мг Кали авах ёстой байдаг. Бүтэн өдөр дуусах үед 7-9 аяга ногоо идэх хэрэг гардаг. Тийм учраас витаминаар Кали уухын хажуугаар ногоо сайн идэх хэрэгтэй. Өдрийн хоолондоо маш том ногооны салат идэхэд болно. Чихэрнээс татгалзах ёстой. Бүхэл үрийн хүнс, жүүс болон чихэртэй тараг шиг чихэр орлуулагчтай хүнснээс онцгой татгалзах хэрэгтэй.

Уураг буюу махнаас авах хэмжээ

Адренал Биеийн төрлийн хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол Кортизол даавар болохыг та одоо сайн ойлгосон байх. Стресстэх үед Кортизол даавар ихээр ялгарч булчинг хуваагдуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бусад биеийн төрлөөс арай илүү их хэмжээтэй уураг махан бүтээгдэхүүн идэх хэрэгтэй гэсэн үг юм. Нэг удаад 170-200 грамм мах иднэ гэсэн үг.

 

Зөв өөх тос авах хэмжээ

Адренал даавар нь зөв өөх тосноос бүтдэг учир аль болох эрүүл органик байгалийн гаралтай өөх тос хэрэглээрэй гэж зөвлөдөг. Огт өөх тосгүй дэглэм энэхүү биеийн төрөлд үл тохирно. Зөв өөх тос гэхээр хэмжээ хязгааргүй өөх тостой хоол идэж болохгүй гэдгийг анхаараарай.

Жишээ нь тахианы цээж махны оронд гуяны махаар орлуулах, үхрийн мах, байгалийн гаралтай бяслаг, авокадо, олив тос, чиа үр, коконат тос гэх мэт өөх тос орно. Эдгээрийг ногоо болон махтайгаа холиод бага багаар хэрэглэж болно. Зөв өөх тосоо зөвхөн хоолтойгоо хамт хэрэглэнэ. Бусад үед идэхгүй.

Минерал болон витамин

Адренал төрлийн биеийн хамгийн чухал авах ёстой витамин нь Кали, В витамин мөн Ц витамин юм. Калигногооноос сайн авна. 7-10 аягатай дүйцэхүйц ногоо идэж байж Кали нөхдөг гэж үздэг. Тиймээс Адренал төрлийн биед  өдөр болон оройн хоол онд дандаа нарийн ногоо багтсан байх ёстой. (Бууцай, салатны навч, мөөг, чинжүү, хаш, хулуу, гэх мэт)

Мөн цаашлаад В витамин. Их хэмжээний цардууллаг хүнс В витаминыг багасгадаг. Стресс мөн В витаминыг бууруулдаг учир Стресс менежмент хийх, чихэр болон цардуулаг хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд:Цагаан гурил, цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан удаа, бор будаа, цагаан талх, хар талх, төмс, чихэр, нуугдмал чихрээр хийсэн бүх бүтээгдэхүүн)

PH баланс барих

Адренал биеийн нэг асуудал бол PH асуудал юм. Яагаад гэж бодож байна уу? Яагаад гэвэл хэт их адренал дааврын илүүдэл нь биеийн хүчлийг бууруулдаг юм байна. Цаг хугацааны ирэхээр Адренал бие нь Алкалани төлөвтэй болдог. Тиймээс цэвэр байгалийн гаралтай алимны цуу хэрэглэх нь биеийн PH баланс барихад хэрэг болдог байх нь. Apple Cider Vinegar өглөөд цайны халбагаар нэгийг аяга устай бага зэрэг лемон шүүстэй холин ууж болно.

Стресс бууруулах.

Адренал даавар нь стресс ихээр бий болсноос  үүдэн алдагдалд орж байгаа учир бие болон сэтгэл санааны стрессийг бууруулах нь маш чухал.  Адренал буюу бөөрний булчирхай нь биеийн хүчний болон оюун санааны срессийг огт ялгалгүй хүлээн авдаг. Иймээс бие болон оюун санаагаа аль болох тайван байлгахыг зөвлөж байна. Бэлтгэл хооллолтоо зохицуулсан хэдий ч стрессээ зохицуулж чадахгүй бол хасагдах үйл явц буурна.

Хэрэглэхийг хориглосон бүтээгдэхүүн:

Чихэр (бүх чихэр агуулсан бүтээгдэхүүн. Зарим эрүүл хэмээн нэрлэгддэг хүнс хүртэл их хэмжээний чихэр агуулсан байдаг.)

  • Энгийн нүүрс ус буюу ЦАГААН ГУРИЛ. Гурилаар хийгдсэн бүх бүтээгдэхүүн орно. Хуурай идэх зүйлс бүгд орно. Чихэрлэг ундаа, жүүс

Та доорх хоолны меню-нээс санаа аваарай

Ийм байдлаар дандаа нарийн ногоо болон мах, зөв өөх тос бага зэрэг орсон хүнс хэрэглэх хэрэгтэйЖимс жимсгэнээ мөн багасгана гэдгийг ойлгоорой. Мэдээж өөхөө хасаад үр дүн гаргаад ирсний дараа бусад хүнсийг баланс тохируулан бага багаар идэх боломжтой.

Интермитент Фаст ( Хагас Мацаг барих)

 Intermittent Fasting: Энэ нь ерөнхийдөө тодорхой хугацаанд ходоодонд хоол өгч тодорхой хугацаанд идэхгүйгээр биеэ цэвэрлэх, өөх шатаах хамгийн үр дүнтэй аргачлал гэж ойлгож болно. Хагас мацаг барилттай төстэй юм. Одоо үед IF нь зөвхөн өөх шатаах биш эрүүл мэнд болон урт наслалтад сайнаар нөлөөлдөг бөгөөд олон талын ач тустай  юм.

    Intermittent Fasting (IF)-д яг ямар хүнс идэх нь чухал биш харин хэзээ идэхийг зааж өгдөг. Ийм учир эрүүл хооллолтын системдээ энэхүү арга барилыг давхар суулгах нь зөв юм.

    Хамгийн түгээмэл хэрэгжүүлдэг арга нь 16 цаг идэхгүй байх эсвэл 7 хоногт 2 удаа бүтэн буюу 24 цаг идэхгүй байх загварчлал юм. Хүмүүс өөрсдийн амьдралдаа тохируулж сонгож хэрэгжүүлдэг.

Үүнд:

16/8 хэмээх хооллолтын системийг мөн хэрэгжүүлэх боломжтой. Одоо та ямар хоол хүнс хэрэглэж идэхээ ойлгосон байгаа тул хэдий үед идэх аргаас суралцана уу?

Өдрийн 2-3 хоол идэх бөгөөд  хоол идэх цаг нь өдрийн 8 цаг дотроо багтсан байх хэрэгтэй юм. Дундаа элдэв жижиг зүйлс идэхийг хориглоно.  Хэрэв та өдрийн эхний хоолоо 12 цагаас эхэлсэн бол орой 20:00 цаг гэхэд сүүлийн хоолоо идээд дуусах юм. Ингээд дараа өдрийн 12 хүртэл хоол идэхгүй 16 цаг мацаг барих юм. Энэ хугацаанд зөвхөн ус болон цай ууна.

Хоол идэх цагаа өөрийн амьдралдаа тохируулаад яаж ч зохицуулж болох юм.

Хагас мацаг барих үед таны биеийн эсийн бүтэц, молекул төвшинд хэд хэдэн өөрчлөлтүүд бий болно. Хамгийн наад зах нь гэмтсэн эс нь өөрийгөө нөхөн сэргээж хуучин үхмэл эсүүдээ устгаж байдаг.  

–        Human Growth Hormone (HGH) Энэ бол өсөлтийн даавар. Fasting хийж байх үед хүний биед өсөлтийн даавар ялгарах хэмжээ ихэсдэг. Энэ нь өөх шатах, булчин нэмэхэд нэн ач холбогдолтой даавар юм.

–        Инсулин– Энэ бол байнга сануулдаг инсулин даавар. Энэ үед бага түвшинд байдаг учир арьс булчингийн завсар буй өөхийг энерги болгон ашиглахад хамгийн төгс үе юм.

–        Эсийн нөхөн сэргэлт– Хоол идэхгүй байгаа тэрхүү хугацаанд бие хуучин эсээ хаяж шинийг бий болгож байдаг.

–        Генийн илрэл– Генийн бүтцэд өөрчлөлт ордог. Үүнд элдэв өвчнөөс урт удаан хугацаанд хамгаалах чадвар бий болох.

ЭНЭ БҮГД НЬ ХАГАС МАЦАГ БАРИЛТЫН ХАМГИЙН ТОМ АЧ ТУС ЮМ.

ДҮГНЭЛТ: Хүн IF хэрэгжүүлснээр өсөлтийн дааврын түвшин дээшилж, инсулин даавар доошилдог. Хүний биеийн эс нь генийн илрэл болон эсийн нөхөн сэргээх үйл явцыг онцгой дэмжиж өгдөг байх нь.

 Жин хасалтын асар хүчтэй хэрэгсэл. / POWERFULL WEIGHT LOSS TOOL)

–        Жин хасалт нь хүмүүсийн IF сонгох нэг том шалтгаан юм.

–        Тодорхой хугацаанд хоол идэж мөн хорих нь илчлэгийн автомат хязгаарыг үүсгэдэг. Үүнээс гадна IF нь жин хасахад нөлөөлдөг дааврын төвшинг нэмэгдүүлдэг.

–        Нэмэлтээр хэлэхэд инсулин дааврыг багасгаж өсөлтийн дааврыг нэмэгдүүлснээр өөх шатаах (Norepinephrine) дааврыг гаргаж ирдэг. (Noradrenalin) даавар.

–        Дааварт ингэж нөлөөлснөөр бодисын солилцоог 3.6-14% аар нэмэгдүүлнэ.

Судалгаанд “Intermittent Fasting” нь жин хасах хамгийн хүчтэй хэрэгсэл байж мэдэх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эцэст нь хэлэхэд энэхүү аргын хамгийн чухал хэсэг бол ердөө өдөрт идэх илчлэгийг хязгаарлахад тусалж байгаа юм. Хэрэв нэг дор маш их идэх, идэх цагтаа хэт их илчлэг авбал өөх шаталтад бас нөлөөлөхгүй юм.

Тиймээс чихэр болон цардуулаг хүнсийг хорих шаардлагатай. Идэх хугацаандаа зөвхөн мах ногоо зонхилсон хүнс хоол хэрэглэх. Бүх төрлийн чихэрцардуулаг ногоо хүнсийг хорих хэрэгтэй. ( Гурил, будаа, төмс, боорцог, чихэр, нуугдмал чихэртэй хүнс бүгд орно)

OVARY (ӨНДГӨВЧИЙН ДААВАР, ХАРВИНТАЙ, ГУЯ ӨГЗӨГ ХЭСГЭЭР ТАРГАЛАЛТ ИХТЭЙ)

БИЕИЙН ТӨРЛИЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

 

Хэрэв та биеийнхээ хөл болон өгзөг, харвин хэсгээр өөрөөр хэлбэл биеийн доод хэсгээр түлхүү өөх хуримтлуулах хандлагатай бол өндгөвчийн даавраас үүдэлтэй таргалалт хэмээн ойлгож болно.
Энэхүү биеийн төрлийн чухал авч үзэх даавар бол Эстроген. Эстроген даавар их хэмжээгээр ялгарах үед биеийн доод хэсэг буюу хөл өгзөг, хэвлийн доод хэсгээр нэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд энэ биеийн төрөлд харьяалагдах магадлалтай юм. Энэ даавар нь мөн өөх хуримтлуулах үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас эрэгтэйчүүдээс илүү их өөхөн эстэй байдаг байх нь. Ихэнх үед Эстроген төрлийн биетэй эмэгтэйчүүд нурууны доод хэсэг мөн өвдөг хэсгээр өвдөлт мэдэрдэг. Бүх мэдрэмж нь сарын тодорхой хэдэн өдрүүдэд тохиолддог. Үүнд: сэтгэл санаа тогтворгүй болох, сарын тэмдэг хүчтэй ирэх, энэ үед буруу хоол идмээр санагдах, бяслаг зайрмаг идмээр санагдах гэх мэт тойрог хэлбэртэй хэлбэлздэг. Овари төрлийн эмэгтэйчүүдийн гол шалтгаан нь орчин тойрны нөлөөлөл. Эргэн тойрондоо химийн, генийн, дааврын өөрчлөлттэй хүнс, бүтээгдэхүүн идэж хэрэглэснээс даавраа алдагдуулж улмаар өөхлөх даамжраад өвчин илрэх магадлалтай. Иймээс Органик хүнс бүтээгдэхүүн сонгоход хамаг анхаарлаа хандуулах шаардлагатай юм.
Анхаарах зүйлс:
–          Генийн өөрчлөлттэй хүнс махан бүтээгдэхүүн сонгохгүй байх
–          Органик жимс ногоо хэрэглэх. Жимс ногоон дээр цацдаг химийн бодисыг заавал арилгаж сайн угааж хэрэглэх
–          Химийн  найрлага багатай арьсны бүтээгдэхүүн хэрэглэх
–          Хувцас угаалгын нунтгаа зөв сонгох.л Учир нь ихэнх угаалгын нунтагт Фосфат химийн хүндрүүлэгч бодис ордог ба энэ нь Эстроген дааварт нөлөөлдөг
–          Буурцган төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах
–          Чихэр болон, Цардуулаг хүнснээс татгалзах
Гэх мэтчилэн ОРГАНИК буюу Дааврын өөрчлөлтгүй хүнс сонгож хэрэглэх хэрэгтэй.
ДААВАР АЛДАГДАХ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
–          Сарын тэмдэг хүндхэн ирдэг
–          Сарын тэмдэг ирэхтэй холбоотой сэтгэл санааны тогтворгүй байдал
–          Нурууны доод, өвдөг  хэсгээр өвдөх
–          Бяслаг, Тараг, зайрмаг гэх мэт хүнс иддэг
–          Эмэгтэйчүүдийн савтай холбоотой асуудал гарах магадлалтай
–          Сарын тэмдэгтэй холбоотой идэх дуршил нэмэгддэг
–          Мөчлөгийн дагуу өтгөн хатдаг
–          Үтрээний хуурайшилт үүсдэг
–          Мөчлөгөөс хамаарсан батгашилт

Эстроген дааврыг тэнцвэртэй байлгах 10 арга
(Бид төдийлөн эдгээр зүйлсийг анзаардаггүй.  Зөвхөн хооллолт бэлтгэлдээ анхаарахаас илүү орчны нөлөөтэй бүхий л зүйлс бидний дааврыг өөрчлөлтөд оруулж байдаг. Тиймээс таныг бага ч гэсэн анхааралдаа оруулаасай гэж бодон зөвлөж байна. )
SOY (Буурцагнаас гаргаж авсан бүтээгдэхүүнээс зайгаа барих) Учир нь буурцаг нь естроген дааврын нэмэгдүүлэх хандлагатай учир аль болох буурцаг орсон хүнснээс татгалзаарай.
1.      Хувцас угаалгын нунтаг зөв сонгох. Бид зөвхөн хоол бэлтгэл дээр анхаардаг боловч хамгийн ойр байдаг орчин тойрон болон хэрэглэж байгаа зүйлсээ мөн анхаарах нь зөв юмаа. Хлор Фосфат гэх мэт хүндрүүлэгч химийн бодис орсон угаалгын нунтаг нь шингэдэггүй учир бидний арьсанд нэвчиж харшил өгөх мөн дааварт нөлөөлдөг болох нь тогтоогдсон билээ.
2.      Аяга шаазан угаагч. Мөн адилхан  ихтэй хэт их хөөсөрдөг бүтээгдэхүүн байх тусмаа химийн бодис их агуулагддаг. Аяга шаазан угаагч бодисоо мөн сайтар судалж байгаад аль болох бага химийн нэгдэлтэй бүтээгдэхүүн сонгоорой.
3.      Органик ногоо, мах, сүүн бүтээгдэхүүн сонгож хэрэглэх.  Бид хэдий органик ногоо сонгон хэрэглэж байгаа боловч Pesticide хэмээх ногоо жимс муудахаас сэргийлсэн цацлага цацдаг. Энэ нь бодисыг заавал арилгаж цэвэрлэж ногоо жимсээ идээрэй. Pesticide нь мөн Эстроген дааварт нөлөөлдөг
4.      Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгох. Ер нь ам, арьсаар дамжин биед орж буй зүйлсээ бүгдийг нь сайтар ажиглаж байгаарай гэж хүсмээр байна. ГОо сайхны бүтээгдэхүүн хүртэл Эстроген дааварт нөлөөлдөг учир аль болох органик нэгдлээр хийгдсэн сайн чанарын бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй
5.      Үс хумсны бүтээгдэхүүн. Ус хумсны бүтээгдэхүүнд ихээхэн химийн нэгдлүүд орсон байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд бид үс болон хумсандаа хэрэглэх бүтээгдэхүүнээ зөв сонгоорой. Жирэмсэн эхчүүд ялангуяа Эстроген даавар ихэсдэг учир аль болох үс, хумсаа будахгүй байх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг нь их учиртай байдаг.
6.      Ислэг сайн хэрэглэх. Ислэг нь нарийн ногоо ялангуяа навчит ногоон өнгийн хүнсэнд ихээр агуулагдана. Мөн жимс жимсгэнэ, зөв өөх тос агуулсан самар гэх мэт.
7.      Пластик хэрэглээнээс хол байх. Ялангуяа ус уух сав маань шилэн байвал их зүгээр. Пластикаас өөр савлагаанд ус ундаагаа хэрэглэж болно. Пластик нь мөн Эстроген дааварт нөлөөлдөг. Температурт халсан пластик сав хамгийн их хор уршигтай бөгөөд хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг болох нь тогтоогдсон билээ.
8.      Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх. Бэлэн боловсруулсан, лаазалсан бүтээгдэхүүн нь мөн дааврыг өөрчлөлтөд оруулдаг байх нь.
9.      Хоол болгож буй хайруулын таваг, тогоо аль болох Керамик, Гангаар хийгдсэн байвал сайн. Ихэнх хайруулын таваг наалдуулахгүйн үүднээс (Xenoestrogen) агуулагддаг. Хэрэв хэт их халбал ялгарах химийн бодис нь бидний дотоод биеийн булчирхайд нөлөөлдөг байх нь.
10.  Эстроген даавар бууруулах хүнс хэрэглэх. Үүнд цэцгэн ногоо сайн хэрэглэх. Жишээ нь: цэцэгт байцаа, байцааны төрлийн бүх ногоо, кайл навч, бууцай, гэх мэт ногоонууд орно)

ӨНДГӨВЧНИЙ ДААВРЫН ТӨРЛИЙН ХООЛЛОЛТ
Уураг: Махнаас авах уургын хэмжээ нь хоол тутмын 100-120гр. Хэт их мах идэж бас болохгүй юм. Мөн буурцагнаас бусад төрлийн уураг хэрэглэж болно.
Тахианы мах
Загасны мах
Үхрийн мах
Далайн гаралтай мах
Дуфу
Бүтэн өндөг
Органик бяслаг, сүү, тараг (багаар хэрэглэж болно)
Зөв өөх тос: Овари биеийн төрлийн хүн бусад биеийн төрөлтэй хүмүүсийг бодвол зөв өөх тосны хэмжээг арай илүү хэрэглэх боломжтой. Гэхдээ үүнд маргарин, шарсан уурсан хоолны өөх тос орохгүй гэдгийг сайн анхааруулж байна.
Авокадо
Коконат тос
Олив тос
Алганы хэмжээтэй алмонд самар (бусад)
Өндөгний шар
Органик Бяслаг
Цэвэр цөцгий
Чиа үр, хулууны үр
Нүүрс ус: Нүүрс усны төрлийн хүнснээс зөвхөн нарийн ногоо сонгож хэрэглэнэ. Ялангуяа Эстроген даавар илүүдэлтэй байгаа үед цэцэгт байцаа, бүх төрлийн байцааны төрлийн ногоо, бууцай, кэйл навч, мөөг, чинжүү, сонгино, сармис, ногоон сонгино, хаш, хулуу гэх мэт ногоонууд хэрэглэнэ.  (Хэрэв цэвэр өөх хасах зорилготой бол жимс болон бүхэл үрийн нүүрс уснаас түр зайлсхийгээрэй. Бүх төрлийн жимс, овьёос, бор гурил, бор гурвалжин будаа гэх мэт. Эдгээр нь мөн нүүрс учир өөх хасах гэж байгаа үед хязгаарлах хэрэгтэй)
Хэрэглэхийг хориглосон бүтээгдэхүүн:
–          Чихэр (бүх чихэр агуулсан бүтээгдэхүүн. Зарим эрүүл хэмээн нэрлэгддэг хүнс хүртэл их хэмжээний чихэр агуулсан байдаг.)
–          Энгийн нүүрс ус буюу ЦАГААН ГУРИЛ. Гурилаар хийгдсэн бүх бүтээгдэхүүн орно. Хуурай идэх зүйлс бүгд орно.
–          Чихэрлэг ундаа, жүүс
Хооллолтын жишээ болгож 3 өдрийн меню оруулж байна. Ногоо + Мах + Зөв өөх тос орсон хоол хүнс хэрэглэнэ.
Өглөөний цай: Хэрэв өлсөөгүй бол заавал идэх шаардлагагүй. Өлөн дээрээ 2 аяга ус ууна. Мөн цайны халбагаар нэг алимны цэвэр цуу, бага зэрэг лимоны шүүстэй ус ууна. Үүний дараа 30 минутын дараа хөнгөн өглөөний хоол идэж эсвэл Салатны навч бууцай мөн кэйл навчаар шэйк хийж ууна. Өгзөг гуя хэсгээр нэмдэг бүсгүйчүүд бараан ногоон өнгийн навчит ногоог маш ихээр хэрэглэх ёстой. Энэ нь Эстроген дааврыг буруулахад ихээхэн тусална.
Өдрийн хоол: Өндгөвчийн төрлийн биед зөв өөх тос маш сайн тохирдог. Ийм биеийн төрөлтэй хүмүүс ч гэсэн өөрийн мэдэлгүй бяслаг, тослог хоол хүнсэнд ихэнх нь дуртай байдаг. Бусад биеийн төрлөөс арай илүү их зөв өөх тос агуулагдсан хоол иднэ. Авокадо, өндөгийг шартай нь, чихэргүй органик тараг, зөөхий, өрөм, бяслаг гэх мэт органик генийн өөрчлөлтгүй хүнсийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Харин уураг махны хувьд багасгаж тааруулж иднэ. Тахианы гуяны мах, загасны мах, үхрийн мах тохирох бөгөөд (100грам) иднэ. Бараан ногоон өнгөтэй бүхий л нөгөөг сонгон хэрэглэнэ. Ялангуяа БРОКЛИ, Цэцгэн ногоонуудыг сонгоно.  Эдгээр нь ЭСТРОГЕН дааврын эсрэг үйлчилгээтэй ногоо учир аль болох дааврын тэнцвэрт байдлаа хадгалсан хүнс сонгож иднэ гэсэн үг юм.
Оройн Хоол: Мөн өдрийн хоолтойгоо яг адилхан зарчмаар хоолоо сонгож хэрэглэнэ. Хэрэв өлсөөгүй бол заавал идэх шаардлагагүй. Өглөөний цайгаа хангалттай уусан үед оройн хоол алгасаж болно. Өглөөний цай алгассан үедээ өдрийн хоолоо сайн аваад орой ни маш хөнгөн чихэргүй тараг гэх мэт мах багатай хүнс хэрэглэж болно. Ямагт өөрийн биеэ сонсох нь чухал юм.
Шингэн уух зүйл: Цэвэр ус, Алимны цуутай аяга ус өдрийн 3-аар өдөр оройн хоолноос 30 минутын өмнө ууна, ногоон цай, чихэргүй кофе өдөрт нэг.

Та доорх хоолны меню-нээс санаа аваарай.

Интермитент Фаст ( Хагас Мацаг барих)
Intermittent Fasting – Энэ нь ерөнхийдөө тодорхой хугацаанд ходоодонд хоол өгч тодорхой хугацаанд идэхгүйгээр биеэ цэвэрлэх, өөх шатаах хамгийн үр дүнтэй аргачлал гэж ойлгож болно. Хагас мацаг барилттай төстэй юм. Одоо үед IF нь зөвхөн өөх шатаах биш эрүүл мэнд болон урт наслалтад сайнаар нөлөөлдөг бөгөөд олон талын ач тустай  юм.
Intermittent Fasting (IF)-д яг ямар хүнс идэх нь чухал биш харин хэзээ идэхийг зааж өгдөг. Ийм учир эрүүл хооллолтын системдээ энэхүү арга барилыг давхар суулгах нь зөв юм.
Хамгийн түгээмэл хэрэгжүүлдэг арга нь 16 цаг идэхгүй байх эсвэл 7 хоногт 2 удаа бүтэн буюу 24 цаг идэхгүй байх загварчлал юм. Хүмүүс өөрсдийн амьдралдаа тохируулж сонгож хэрэгжүүлдэг.
Intermittent Fasting (IF) хүний хөгжил үүсэх үед анх бий болж байсан. Хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн хоолтой хоолгүй олон шөнийг өнгөрөөж байсан ба цаг хугацааны эрхээр дасаж улмаар бие махбод эрүүл чийрэг хүчтэй болсон хэмээн судлаачид үздэг байх нь.
Энэ арга өдрийн 4-5 удаа идэхээс илүү натурал зүйл юм.
Intermittent Fasting – (IF) нь хэд хэдэн арга байрлал- тай байдаг.
Үүнд:
⦁ 16/8 хэмээх хооллолтын системийг мөн хэрэгжүүлэх боломжтой. Одоо та ямар хоол хүнс хэрэглэж идэхээ ойлгосон байгаа тул хэдий үед идэх аргаас зааж өгөх гэсэн юм.
Өдрийн 2-3 хоол идэх бөгөөд хоол идэх цаг нь өдрийн 8 цаг дотроо багтсан байх хэрэгтэй юм. Дундаа элдэв жижиг зүйлс идэхийг хориглоно. Хэрэв та өдрийн эхний хоолоо 12 цагаас эхэлсэн бол орой 20:00 цаг гэхэд сүүлийн хоолоо идээд дуусах юм. Ингээд дараа өдрийн 12 хүртэл хоол идэхгүй 16 цаг мацаг барих юм. Энэ хугацаанд зөвхөн ус болон цай ууна.
Хоол идэх цагаа өөрийн амьдралдаа тохируулаад яаж ч зохицуулж болох юм.
Таны эд эс дааварт хэрхэн нөлөөлдөг вэ?
Хагас мацаг барих үед таны биеийн эсийн бүтэц, молекул төвшинд хэд хэдэн өөрчлөлтүүд бий болно. Жишээ нь хамгийн наад зах нь гэмтсэн эс нь өөрийгөө нөхөн сэргээж хуучин үхмэл эсүүдээ устгаж байдаг.
–        Human Growth Hormone (HGH)- Үүнийг өсөлтийн даавар гэдэг. Fasting хийж байх үед хүний биед өсөлтийн даавар ялгарах хэмжээ ихэсдэг. Энэ нь өөх шатах, булчин нэмэхэд нэн ач холбогдолтой даавар юм.
–  Инсулин- За миний байнга сануулдаг инсулин даавар энэ үед бага төвшинд байдаг учир арьс булчингийн завсар буй өөхийг энерги болгон ашиглахад хамгийн төгс үе юм.
–    Эсийн нөхөн сэргэлт- Хоол идэхгүй байгаа тэрхүү хугацаанд бие хуучин эсээ хаяж шинийг бий болгож байдаг.
–     Генийн илрэл- Генийн бүтцэд өөрчлөлт ордог. Үүнд элдэв өвчнөөс урт удаан хугацаанд хамгаалах чадвар бий болох.
Энэ бүгд нь хагас мацаг барилтын хамгийн том ач тус юм.
Дүгнэлт: Хүн IF хэрэгжүүлснээр өсөлтийн дааврын төвшин дээшилж, инсулин даавар доошилдог. Хүний биеийн эс нь генийн илрэл болон эсийн нөхөн сэргээх үйл явцыг онцгой дэмжиж өгдөг байх нь.
Жин хасалтын асар хүчтэй хэрэгсэл. / POWERFULL WEIGHT LOSS TOOL)
–     Жин хасалт нь хүмүүсийн IF сонгох нэг том шалтгаан юм.
–  Тодорхой хугацаанд хоол идэж мөн хорих нь илчлэгийн автомат хязгаарыг үүсгэдэг. Үүнээс гадна IF нь жин хасахад нөлөөлдөг дааврын төвшинг нэмэгдүүлдэг.
– Нэмэлтээр хэлэхэд инсулин дааврыг багасгаж өсөлтийн дааврыг нэмэгдүүлснээр өөх шатаах (Norepinephrine) дааврыг гаргаж ирдэг. (Noradrenalin) даавар.
–    Дааварт ингэж нөлөөлснөөр бодисын солилцоог 3.6-14% аар нэмэгдүүлнэ.
Судалгаанд Intermittent Fasting нь жин хасах хамгийн хүчтэй хэрэгсэл байж мэдэх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Та бүхэн олон судалгаа уншиж болно.
Эцэст нь хэлэхэд энэхүү аргын хамгийн чухал хэсэг бол ердөө өдөрт идэх илчлэгийг хязгаарлахад тусалж байгаа юм. Хэрэв нэг дор маш их идэх, идэх цагтаа хэт их илчлэг авбал өөх шаталтад бас нөлөөлөхгүй юм.

error: