Сайн байна уу?

.

Турбо Х 90 хоногийн хөтөлбөрийг сонгосон танд баярлалаа.

Энэхүү 90 хоногийн бэлтгэлийн хөтөлбөр нь таныг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, мөн оюун санаа бие махбодоороо хүчтэй болж, өөрийгөө өөрчлөх том эхлэлийг тавихад туслах өндөр ач холбогдолтой юм.
Бид маш завгүй, цаг наргүй ажиллан өөртөө цаг гаргаж амждаггүй амьдралын хэв маягт байсаар нэг л мэдэхэд бидний бие сул дорой, ядарсан, хэт турах эсвэл өөх нэмэх, хоолны дуршил нэг бол буурч эсвэл нэмэгдэж явсаар сэтгэл санааны ч хямралд орж, бие ч мөн адил тэр чигтээ өөрчлөгдөн, цаашлаад эдгээр хүчин зүйлс нь элдэв өвчний эх үүсвэр болдог.
Тиймээс бүсгүйчүүд бид өдөрт зөвхөн өөртөө 30 минут ч болов цаг гаргаж дасгал хөдөлгөөн хийж, өөрт тохирсон хоол хүнсээ хэрэглэн эерэг хандлага бий болгон амьдралын хэв маягаа ч тэр бага багаар зөв болгох хэрэгтэй.
Харин энэхүү зөв ба эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход тань туслах Турбо Х 90 хоногийн хөтөлбөрийг фитнесс төвд хичээллэх цаг гардаггүй, мөн хүүхдүүдээ гэртээ хараад гадагшаа гарах боломжгүй бүсгүйчүүд сонговол илүү үр дүнтэй гэж харж байна.
Энэхүү программ нь завгүй бүхий л хүмүүст зориулан тусгайлан боловсруулснаар илүү онцгой үр дүнд хүргэх болно.
Та гэрийн нөхцөлд өөрийн гарын доорх жижиг гантел, биеийн жин ашиглан 3 сар бэлтгэл хийж өөрийгөө бүрэн өөрчлөх энэхүү Турбо Х аянд нэгдсэнд дахин баяр хүргэе.
Энэ бол өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт болно гэдэгт бид итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

АГУУЛГА

ТУРБО Х 90 хоногийн хөтөлбөрт дараах зөвлөгөө мэдээлэл багтсан болно.

  • ТУРБО Х 90 хоногийн бэлтгэлийн систем
  • ТУРБО Х 90 хоногийн зөв хооллолтын зөвлөгөө
    Үүнд: /Өөрийн биеийн төрлийг тодорхойлох, Intermittent Fasting, Ketogenic Diet талаар мэдээлэл, хэрхэн зөв хослуулах, өөх шатаах үндсэн 5 зарчим/
  • Дэлгүүрээс авах хүнсний жагсаалт
  • Гадуур хооллох үед анхаарах зүйлс
  • Сард 1 удаагийн дасгалжуулагч суралцагчдийн эвент.
    Үүнд: /Хөтөлбөрийн үр дүн хэрэгжилт, үүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө/

АНХААРУУЛГА

Уг бэлтгэлийн хөтөлбөрийг сонгохын өмнө өөрийн бие мах бодь эрүүл мэндийг харгалзан үзэж эмнэлгийн мэргэжилтнээс бүрэн зөвлөгөө авахыг хүсье.
Учир нь хэрэв та ямар нэгэн хүнд гэмтэл бэртэл авч байсан, мөн дасгал хөдөлгөөн хийхэд харшлах эрүүл мэндийн бусад өвчин, асуудалтай бол уг программыг сонгохгүй байхыг зөвлөж байна.
Маш олон бүсгүйчүүд зөвхөн жин хасахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэд хурдан хугацаанд их жин хаях сонирхол илүү давамгайлсан байдаг. Үүнээс үүдээд элдэв тураах бэлдмэл хамаагүй хэрэглэж улмаар өөрийн дааврыг өөрчлөлтөд оруулж улам нэмдэг. Би та бүхэнд өөрийн зүгээс чухал зөвлөгөөг хүргэх гэсэн юм. Жин дээр зогсоод гарах тэр хэдхэн тоонд өөрийгөө битгий даатгаарай. Учир нь жин хасах, өөх хасах асар том ялгаатайг хэлмээр байна. Уг нь бүсгүйчүүдийн гол зорилго нь өөх хасаад галбиржин, спортлог болох юм. Гэтэл үүнийг жин хасахтай андуурч ойлгоод жин буурвал өөх хасагдана гэж боддог юм. Булчин нь өөхнөөс илүү нягт ихтэй хүнд байдаг учир өөх хасагдаж байх хооронд булчин нэмэгддэг. Толинд өөрийгөө харахад өөрчлөлт гарсан хирнээ жин дээр зогсоход нээх ялгаа гардаггүй. Энэ нь та өөхний хувиа буулгаад булчин чанартай болж байгаатай холбоотой юм. Иймээс жин биш харин өөрийнхөө биеийн тойргийг хэмжиж давхар биеийн зургаа дарж өөрчлөлтөө харвал илүү бодит байх болно.

ТУРБО ФИТ 90 хоногийн хөтөлбөрт та бүгдэд дараах зөвөлгөө мэдээлэл багтсан болно:

Бэлтгэлийн систем.

Бэлтгэлийн систем нь долоо хоногийн 3-4 өдөр өөрөөр хэлбэл 2 өдөрт 1 бэлтгэл хийхэд зориулагдсан. Бэлтгэлүүд ихэвчлэн богино хугацаанд өндөр ачаалалтай бөгөөд дундаа аль болох бага амралттай гүйцэтгэх  дасгалууд юм. Бэлтгэлийн цагийг өдөрт ердөө  30-40 минут чанартай зарцуулахад л хангалттай. Дасгал бүр нь тойрог хэлбэрээр хийгддэг ба өөрийгөө сорих үе нилээн гарах байх гэж бодож байна. Дасгалуудаа үеэр тооцож явна. Үүнийг бэлтгэлийн өдөр нь ахин тайлбарлаж өгөх болно. Эхний 7 хоногийн бэлтгэлийг 3долоо хоног гүйцэтгэнэ. Дараа нь ахиад өөр 7 хоног гүйцэтгэх дасгалаа үргэлжлүүлэн хийнэ.

Долоо хоног бүр:

Өдөр 1:Хөл, өгзөг (Биеийн доод хэсэг)
Өдөр 2: Гар, мөр хэвлий (Биеийн дээд хэсэг)
Өдөр 3: Бүтэн биений бэлтгэл

Өдөр 4: (Сонголттой) : Дээрх өдрүүдийн бэлтгэлээс аль нэгийг нь сонгон гүйцэтгээрэй.

Эсвэл хөнгөн гүйх, усанд сэлэх, гэр бүлээрээ ууланд алхах гэх мэт хөдөлгөөн хийж болно)
Үндсэн бэлтгэл болгоны дараа 10-20 минутын кардио дасгал хавсаргаж өгнө.
Энэ нь бэлтгэлийн системд орсон.

За ингээд эхэлцгээе. Амжилт хүсье.

Бэлтгэлээ эхлэхээс өмнө бүртгэл хэсэгт та бүх асуултанд үнэн зөв хариулах нь чухал юм шүү.

Сайн байна уу?

Турбо Х 90 хоногийн хөтөлбөрийг сонгосон танд баярлалаа.
Энэхүү 90 хоногийн бэлтгэлийн хөтөлбөр нь таныг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, мөн оюун санаа бие махбодоороо хүчтэй болж, өөрийгөө өөрчлөх том эхлэлийг тавихад туслах өндөр ач холбогдолтой юм.
Бид маш завгүй, цаг наргүй ажиллан өөртөө цаг гаргаж амждаггүй амьдралын хэв маягт байсаар нэг л мэдэхэд бидний бие сул дорой, ядарсан, хэт турах эсвэл өөх нэмэх, хоолны дуршил нэг бол буурч эсвэл нэмэгдэж явсаар сэтгэл санааны ч хямралд орж, бие ч мөн адил тэр чигтээ өөрчлөгдөн, цаашлаад эдгээр хүчин зүйлс нь элдэв өвчний эх үүсвэр болдог.
Тиймээс бүсгүйчүүд бид өдөрт зөвхөн өөртөө 30 минут ч болов цаг гаргаж дасгал хөдөлгөөн хийж, өөрт тохирсон хоол хүнсээ хэрэглэн эерэг хандлага бий болгон амьдралын хэв маягаа ч тэр бага багаар зөв болгох хэрэгтэй.
Харин энэхүү зөв ба эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход тань туслах Турбо Х 90 хоногийн хөтөлбөрийг фитнесс төвд хичээллэх цаг гардаггүй, мөн хүүхдүүдээ гэртээ хараад гадагшаа гарах боломжгүй бүсгүйчүүд сонговол илүү үр дүнтэй гэж харж байна.
Энэхүү программ нь завгүй бүхий л хүмүүст зориулан тусгайлан боловсруулснаар илүү онцгой үр дүнд хүргэх болно.
Та гэрийн нөхцөлд өөрийн гарын доорх жижиг гантел, биеийн жин ашиглан 3 сар бэлтгэл хийж өөрийгөө бүрэн өөрчлөх энэхүү Турбо Х аянд нэгдсэнд дахин баяр хүргэе.
Энэ бол өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт болно гэдэгт бид итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

ТУРБО ФИТ 90 хоногийн бэлтгэлийн систем

  • Бэлтгэлийн систем нь долоо хоногийн 3-4 өдөр, өөрөөр хэлбэл 2 өдөрт 1 бэлтгэл хийхэд зориулагдсан.
  • Бэлтгэлүүд ихэвчлэн богино хугацаанд өндөр ачаалалтай байх бөгөөд дундаа аль болох бага амралттай гүйцэтгэх дасгалууд юм.
  • Бэлтгэлд өдөрт 30-40 минутыг чанартай зарцуулахад л хангалттай.
  • Дасгал бүр нь тойрог хэлбэрээр хийгддэг ба өөрийгөө сорих үе ч багагүй тохиох болно. Дасгалуудаа үеэр тооцож явна. Үүнийг бэлтгэлийн өдөр нь ахин тайлбарлаж өгөх болно.
  • Эхний 7 хоногийн бэлтгэлийг 3долоо хоног гүйцэтгэнэ. Дараа нь өөр 7 хоног гүйцэтгэх дасгалаа үргэлжлүүлэн хийнэ.

Сайн байна уу?

Уг бэлтгэлийн хөтөлбөрийг сонгохын өмнө өөрийн бие мах бодь эрүүл мэндийг харгалзан үзэж эмнэлгийн мэргэжилтнээс бүрэн зөвлөгөө авахыг хүсье.
Учир нь хэрэв та ямар нэгэн хүнд гэмтэл бэртэл авч байсан, мөн дасгал хөдөлгөөн хийхэд харшлах эрүүл мэндийн бусад өвчин, асуудалтай бол уг программыг сонгохгүй байхыг зөвлөж байна.
Маш олон бүсгүйчүүд зөвхөн жин хасахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэд хурдан хугацаанд их жин хаях сонирхол илүү давамгайлсан байдаг. Үүнээс үүдээд элдэв тураах бэлдмэл хамаагүй хэрэглэж улмаар өөрийн дааврыг өөрчлөлтөд оруулж улам нэмдэг. Би та бүхэнд өөрийн зүгээс чухал зөвлөгөөг хүргэх гэсэн юм. Жин дээр зогсоод гарах тэр хэдхэн тоонд өөрийгөө битгий даатгаарай. Учир нь жин хасах, өөх хасах асар том ялгаатайг хэлмээр байна. Уг нь бүсгүйчүүдийн гол зорилго нь өөх хасаад галбиржин, спортлог болох юм. Гэтэл үүнийг жин хасахтай андуурч ойлгоод жин буурвал өөх хасагдана гэж боддог юм. Булчин нь өөхнөөс илүү нягт ихтэй хүнд байдаг учир өөх хасагдаж байх хооронд булчин нэмэгддэг. Толинд өөрийгөө харахад өөрчлөлт гарсан хирнээ жин дээр зогсоход нээх ялгаа гардаггүй. Энэ нь та өөхний хувиа буулгаад булчин чанартай болж байгаатай холбоотой юм. Иймээс жин биш харин өөрийнхөө биеийн тойргийг хэмжиж давхар биеийн зургаа дарж өөрчлөлтөө харвал илүү бодит байх болно.

Бэлтгэлийн систем.

Бэлтгэлийн систем нь долоо хоногийн 3-4 өдөр өөрөөр хэлбэл 2 өдөрт 1 бэлтгэл хийхэд зориулагдсан. Бэлтгэлүүд ихэвчлэн богино хугацаанд өндөр ачаалалтай бөгөөд дундаа аль болох бага амралттай гүйцэтгэх  дасгалууд юм. Бэлтгэлийн цагийг өдөрт ердөө  30-40 минут чанартай зарцуулахад л хангалттай. Дасгал бүр нь тойрог хэлбэрээр хийгддэг ба өөрийгөө сорих үе нилээн гарах байх гэж бодож байна. Дасгалуудаа үеэр тооцож явна. Үүнийг бэлтгэлийн өдөр нь ахин тайлбарлаж өгөх болно. Эхний 7 хоногийн бэлтгэлийг 3долоо хоног гүйцэтгэнэ. Дараа нь ахиад өөр 7 хоног гүйцэтгэх дасгалаа үргэлжлүүлэн хийнэ.

Долоо хоног бүр:

Өдөр 1:Хөл, өгзөг (Биеийн доод хэсэг)
Өдөр 2: Гар, мөр хэвлий (Биеийн дээд хэсэг)
Өдөр 3: Бүтэн биений бэлтгэл

Өдөр 4: : (Сонголттой) : Дээрх өдрүүдийн бэлтгэлээс аль нэгийг нь сонгон гүйцэтгээрэй. Эсвэл хөнгөн гүйх, усанд сэлэх, гэр бүлээрээ ууланд алхах гэх мэт хөдөлгөөн хийж болно)